Н.Номтойбаяр: Баярлалаа, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа

2020-05-26 1365 1

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойбаярын материалыг буцаагаад байсан. Тэгвэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч, Н.Номтойбаярыг бүртгэжээ.

Энэ талаар Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “2020 УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа.

Жич: Хуульд зааснаар 06.02-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна. Таныг хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нэр дэвшигчийн бүрэн эрх гэж байгаа ш дээ. Хуулиа мэдлэггүй шүүгч юм уу? Яг адилхан шийдвэр гаргасан Чинзориг сайдыг толгойг нь илээд Номтойбаярыг болохоор хорьдог. Шудрага үнэний талд зогсох ёстой шүүх нь ингэхээр бусад нь яах ёстой вэ? Урьдчилсан хэлэлцүүлгээр хорих шийдвэр гаргадаг аймшигтай шүүх юмаа!!!

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10