Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жил 5 аймгийн 9 суманд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9, 15 аймгийн 33 суманд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37, нийт 46 мандатад нөхөн сонгууль товлон зарласан.
Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 92 нэр дэвшигч өрсөлджээ. Урьдчилсан дүнгээр аймгийн ИТХ-ын 9 мандатад МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин сумдын хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад АН-аас нэр дэвшигчид, 1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагч сонгогдоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй