Турахад тээг болдог буруу зуршил

2019-12-29 643 0

Бидний ихэнх нь хооллох үед эрүүл бус сонголт хийдэг. Хэчнээн хичээж бэлтгэл хийсэн ч нүдэнд харагдахуйц үр дүн гарахгүй байхаар урам хугарах нь бий. Жингээ хасъя, хурдан сайхан бие галбиртай болъё гэж бодож байвал мэдээж идэх зуршлаа хаяхаас хамгийн түрүүнд эхэлнэ. Жингээ хасч чадахгүй байгаа нь үнэндээ энгийн боловч бидний анзаардаггүй хэрэглэж, хийсээр байдаг зуршлуудтай холбоотой. Тэгэхээр нэгэнт гуалиг болохоор өөртөө амлалт өгсөн бол үүнийг бас давхар хэрэгжүүлээд үзээрэй.
ус их уу

Зарим хүнд нэг буруу ойлголт байдаг. Турах явцдаа аль болох бага ус уух нь илүү хурдан турдаг гэх. Харин ч хурдан туръя гэж бодож байвал илүү их ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 2-3 литр ус ууна. Ус бага ууснаар өөх хадгалах процесс биед улам илүү нэмэгдэж байдаг. Тэгэхээр аль болох сайн ус уух хэрэгтэй. Хэрэв ус уух дургүй, амтгүй санагдаад байдаг бол усандаа нэг ширхэг чангаанз юм уу эсвэл нэг ширхэг чавга хийгээд л уухад ус амттай болдог.

уураг идэх

Эмэгтэйчүүд өдөрт 40-80 грамм уургийг зайлшгүй авч байх шаардлагатай. Уурагаар баялаг хоол хүнс хэрэглэж, өдөр бүр заавал уураг идэж байж илүү хурдан турдаг. Уураг гэхээр өдөр бүр махаа идэх юм байна гэж ойлгож болохгүй. Махыг орлуулах уургаар баялаг олон хүнсний бүтээгдэхүүн байгаа. Та хөнгөн зууш салат идэхдээ ч уурагаар баялаг амин дэмтэйг нь сонгох хэрэгтэй. Өөх шаталт явагдах хэрээр хүний бие уураг нэхэж байдаг. Уураглаг хоол хүнс хэрэглэснээрээ хурдан турахаас гадна гаднаас авч байгаа уураг чинь булчинд очиж задран давхар тураах үйл явц явагдаж байдаг.

Өдөржин суухаа боль

Өдөрт хүн ойр зуурхан алхаж сууж босож хөдөлснөөрөө өөрөө мэдэлгүй калори шатааж байдаг. Яагаад амттанг өдөр идвэл зүгээр байдаг нь үүнтэй холбоотой юм. Бидний ихэнх нь өдөр ажиллаж, оройдоо гэртээ буйдан дээрээ суун зурагтаа үзэж амарцгаадаг. Тэгэхээр орой идсэн амттан гэдсэнд наалддаг гэдэг нь оргүй үг биш бололтой. Хэрэв та өдөр амттан идвэл ойр зуурын хөдөлгөөн хийсээр өөх болж үлдэхээргүй шатаачихдаг. Хэдэн цаг хөдөлгөөн хийхгүй нэг газраа сууснаар хүний бие дэх тос дарангуйлж шатаадаг фермент зогсонги төлөвт ордог гэнэ. Ингэснээр өөх хуримтлагдаж хурааж эхэлдэг. Тэгэхээр хэчнээн удаан суудаг ажилтай байсан ч 20 минут тутамд өрөөндөө алхах юмуу босож суух, дээшээ доошоо шатаар явах гэх мэт энгийн хөдөлгөөнийг өдөр бүр хий. Зарим хүн тэрийг аваад ир, үүнийг аваад өг гээд залж ирсэн бурхан аятай суух дуртай байдаг шүү. Өөртөө хайртай бол бос, хөдөл, хий, яв, алх.

Стрессээс сэргийл

Стресс нь кортизал хэмээх бодис ялга­руулж хоолны дуршлыг идэвхжүүлдэг. Стрес­сээс үүддэг энэхүү бодис нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулж өөх хадгалахад хүргэдэг. Нэмж хэлэхэд, энэхүү фермент нь таны бие дэх нүүрс усыг автоматаар нэмж ялгаруулж байдаг гэсэн үг. Мэдээж хурдан турахын тулд хоол хүнснээсээ нүүрс усаа хасаж байж турах процесс нүдэнд харагдахуйцаар явагдана. Харин та стресстэх юм бол хэчнээн биед орох нүүрс усаа хассан ч өөх хуримтлах, хадгалах ажиллагаа явагдсаар байх нь байна шүү.

Дасгалын дараа амттан идэхээ боль

Зарим хүн дасгал хийж дуусаад шууд торт, шоколад болон чипс идэж эхэлдэг. Дасгал хийж дууссаны дараа хүний биед алдсан энергээ нөхөх амин дэм, уураг хэрэгтэй болохоос амттан хэрэггүй. Эдгээрийг шууд идсэнээр биедээ чихэр цацаад хаяж байгаагаас ч илүү хурдан таргалалт явагддаг. Дасгал хийж дууссаны дараа таны бие яг л юм болгоныг уусгаж авдаг уудаг цаас шиг л болсон байна. Тэгэхээр аль болох амттангаа дасгалын өмнө идэх хэрэгтэй. Харин дараа нь бүү идээрэй. Бас ходоод руугаа орж байгаа бүхнээ хянаж, дэлгүүрээс идэх зүйл авахдаа заавал найрлага орц, нүүрс усны хэмжээг нь харж байгаарай.

Хийжүүлсэн ундаа, чихэр орсон жимсний шүүснээс татгалз

Та хэчнээн дасгал хийж, хоолоо зөв идсэн ч газтай ундаа өдөр бүр уусаар л байх юм бол таны хичээл зүтгэл талаар өнгөрөх болно. Энэхүү ундаануудад чихэр ихээр агуулсан байдаг учир жин нэмэх шалтгаан болдог. Эдгээрийг хэрэглээнээс хасах нь тийм ч хүнд хэцүү, хийж болохооргүй зүйл биш юм. Ходоодондоо орж байгаа хоол болон шингэн зүйлсээ бүгдийг хянаж байж л үр дүнд хүрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цэцэрлэгт бүртгүүлэхдээ юу анхаарах ёстой вэ?

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-ээс хүлээн авч

2023-08-04

Оройн цагаар идсэн алим ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг

Амаар орж байгаа бүхэн бидний биед шим дэм болж байх ёстой. Хүн заримдаа улирлаар хооллох ёстой шиг

2021-06-13

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл давх

2021-01-28