Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна

2022-10-21 967 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэ нь цар тахлын дараах Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх анхны албан ёсны айлчлал юм. 

БНХАУ-ын Коммунист намын Ардын их хурал энэ өдрүүдэд хуралдаж,  Ши Жиньпиний бүрэн эрхийг гурав дахь удаагаа сунгаад байгаа. Намын 20 дугаар их хурал өнгөрсөн Ням гарагт эхэлсэн бөгөөд бүтэн долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. БНХАУ-ын хувьд “Тэг Ковид” арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.

Цар тахлын дараах үе буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, Төрийн гурван өндөрлөг олон гадаад айлчлалуудыг хийсэн бол Монгол Улсад ч ирэх гадны төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж буй. 2022 оны гадаад харилцааны арвин ургацтай жил хэмээн судлаачид дүгнэж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03