Украины газар нутгийг ОХУ өөртөө нэгтгэснийг буруутгасан НҮБ-ын тогтоолд Монгол улс түдгэлзжээ

2022-10-13 336 0

Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ-д хууль бусаар нэгтгэсэн үйлдлийг буруутгасан тогтоолын төсөл дээр НҮБ-ын ерөнхий ассамблей өчигдөр санал хураажээ. НҮБ-ын гишүүн 193 улсын 143 нь буюу дөрөвний гурав орчим нь уг тогтоолыг дэмжсэн байна.

Харин Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн 35 улсын нэг болжээ. ОХУ-ын гол түнш Хятад, Энэтхэг улсуудаас гадна хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд, Африк, Латин Америкийн голдуу орнууд түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.

Харин Орос, Никарагуа, Умард Солонгос, Сири, Беларусь таван улс тогтоолын төслийг эсэргүүцжээ.

Түдгэлзсэн 35 улсыг жагсаавал:

  • Алжир
  • Армени
  • Боливи
  • Бурунди
  • Төв Африкийн БНУ
  • Хятад
  • Конго
  • Куба
  • Эритрей
  • Эсватини
  • Гвиней
  • Хондурас
  • Энэтхэг
  • Казахстан
  • Этиоп
  • Киргизстан
  • Лаос
  • Лесото
  • Мали
  • Монгол
  • Мозамбик
  • Намиби
  • Пакистан
  • Өмнөд Африкийн БНУ
  • Өмнөд Судан
  • Шри-Ланка
  • Судан
  • Тажикистан
  • Тайланд
  • Того
  • Уганда
  • Танзани
  • Узбекистан
  • Вьетнам
  • Зимбабве

2014 онд Крымийн хойгийг ОХУ ижил арга замаар өөртөө нэгтгэснийг буруутгасан тогтоол дээр санал хураахад 100 улс дэмжиж, 11 улс эсэргүүцэж, 58 улс түдгэлзэж байжээ. Үүнтэй харьцуулахад энэ удаагийн санал хураалтаар ОХУ-ын хууль бус үйлдлийг дэмжигчдийн тоо цөөрч, эсэргүүцэгчдийн тоо нэмэгдсэн байна.

Ийм тогтоол батлах нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжлэг болохгүй гэж үзэж буй тул түдгэлзсэнээ Хятад улсаас НҮБ-д суугаа дэд элчин сайд Гэн Шуань тайлбарлажээ.

Тус байгууллага дахь ОХУ-ын элчин сайд Василий Небензя санал хураалтын өмнө мэдэгдэхдээ тогтоолыг “улс төржсөн, илт өдөөн хатгасан”, “хямралыг дипломат арга замаар шийдвэрлэх хичээл зүтгэлийг сүйтгэх хор уршигтай алхам” гэж нэрлэсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тогтоолыг дэмжсэн 143 улсад талархал илэрхийлээд эзлэгдсэн бүх газар нутгаа буцааж авахаа амлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль

ГУРВАН ЗҮЙЛД ТӨВЛӨРЧ ХЭДЭН ҮГ ХЭЛЬЕ (8 жил, АН, Хууль) Сайн байцгаана уу, Хүмүүс ярьж байна. -

2024-05-17

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна. 

2024-05-16