МАН-ын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2022-01-27 868 0

МАН-ын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаснаа “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. 

МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” хэмээн бичжээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг “ална” хэмээн сүрдүүлсэн бөгөөд уг үйлдийнхээ төлөө цахимаар уучлалт гуйсан юм. 

Тодруулбал, сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан талаарх мэдээллийг сэтгүүлчид нийтэд ил болгосон юм. Түүний энэ үйлдлийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03