Өнөөдөр хамгийн олон үйл явдалтай өдөр

2020-09-25 603 0

Есдүгээр сарын 25-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөөц, тогтвортой хөгжил” олон улсын XIII хурал болно.

09.30 цагт ЗХШТ-т Ерөнхийлөгч Х.Баттулга Энхийг сахиулагчдад одон гардуулах ёслол болно.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын компаниудад хийсэн хяналт шалгалт, зөрчилтэй барилгуудын талаар мэдээлнэ.

10.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан “CFA research challenge” олон улсын тэмцээн болно.

10.00 цагт “Өргөө” амаржих газар, 11.00 цагт “Амгалан” амаржих газарт дутуу төрсөн нярайд туслах “SAVE ANGELS” төслийн нээлт болно.

10.00 цагт “Монголын төмөр зам” компанийн байранд тус компани, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд шинэ төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ХЗДХЯ, Экологийн цагдаагийн албанаас “Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Аялал жуулчлалын холбооноос коронавирусийн  цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, ажлын байраа хадгалж үлдэхэд бэрхшээл тулгарсан талаар мэдээлнэ.

11.40 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон, медаль гардуулна. /хойшлогдсон/

12.00 цагт Сүхбаатарын талбайд МҮХАҮТ-ын 60 жилийн ойн тоглолт болно.

12.00 цагт “Туушин” зочид буудалд “Корона ба аялал жуулчлал” чуулга уулзалт болно.

12.00 цагт Засгийн газрын XI байранд СЕХ-оос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлнэ.

14.00 цагт  МҮХАҮТ-ын 60 жилийн ойн баярын хурал “Корпорэйт” зочид буудлын “Концерт” танхимд болно.

15.00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт “МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ” хүүхэлдэйн жүжгийн нээлт болно.

15.00 цагт Монголын уран зургийн галерейд 1921-1936 онд Монголд амьдарч байсан Дани улсын иргэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын сан хөмрөгөөс авсан “Монгол орон, Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24