“Мобиком” ХХК “том толгойлсон”-оос болж Баянхонгор аймаг 12 минутын турш цахилгаангүй болжээ

2021-11-29 1152 1

“Мобиком” ХХК “том толгой” гаргаснаас болж бүхэл бүтэн аймаг 12 минутын турш цахилгаан эрчим хүчгүй болжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Дулаан хайрхан уулын оройд “Мобиком” ХХК сүлжээний өргөтгөл хийхдээ ноцтой зөрчил гаргасны улмаас Баянхонгор аймаг тэр чигээрээ харанхуй болжээ.

Тус компани Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын доогуур цахилгааны шугам сүлжээг хөндлөн огтлол хийх ажлыг гүйцэтгэж байсан байна.

Цахилгаан байгууламжийн дүрмийг баримтлаагүй, аюулгүй байдлаа бүрэн хангаагүйн зэрэгцээ “ЦДҮС” ТӨХК-аас зөвшөөрөл аваагүй, тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байжээ.

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Баянхонгор аймгийн цахилгаан эрчим хүчийг 12 минут тасалсан, хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь түр зогсоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, арга хэмжээ тооцохоор ажиллаж байгаа аж.

Хэрэв энэ ажлыг гүйцэтгэх явцдаа хэн нэгэн амь эрсэдсэн бол, бүхэл бүтэн аймаг 12 минутын турш цахилгаан эрчим хүчгүй болох тэр үед амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа, үхэлтэй нүүр тулан тэмцэж байгаа хэн нэгэн эндсэн бол хэн хариуцлага хүлээх байсан бэ!?  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15