Л.Гантөмөр: Бид үүнээс цааш ямар ч хэрүүлд оролцохгүй

2021-11-08 886 0

АН-аас Онц Их Хурлын үр дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тус хурлаар АН-ын даргаар О.Цогтгэрэлийг соёрхон баталсан юм.

АН-ын дарга О.Цогтгэрэл “АН-ын дотоод маргаанд цэг тавигдлаа. Үүнээс цааш Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн төлөөх нам байх болно” гэв.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр:

2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. МАН-ын хувьд 2020 оны долдугаар сарын 1-нээс эхлээд дараагийнхаа сонгуульд бэлтгэж эхэлсэн. АН бид бүтэн хоёр жилийг алдчихаад байгаа тул МАН-аас гурав дахин хурдтай улс төрийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Цар тахлын нөлөөнд маш олон айлын амьдрал сүйрч байна. АН-ын гишүүд өнөөдрийн Монголын сайжрахуйц хуулийг санаачлан ажиллана. Монголчуудын амьдралын сайн сайхны төлөө бүх анхаарлаа төвлөрүүлж ажиллана.

АН-ын дэргэд Стратеги, бодлогын хүрээлэнг байгуулна.

Бид зөвхөн АН гэхгүй, Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэнэ. Д.Монголхүү, Э.Одбаяр зэрэг залуучуудтай хамтарч ажиллана. 2024 онд Засгийн эрхийг авахуйц улс төрийн намын зохион байгуулалтад орно. Бид үүнээс цааш ямар ч хэрүүлд оролцохгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25