Чонын болон шилүүсний арьс зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

2021-10-27 967 0

Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон АТШНТ-нд үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

10 дугаар сарын 26-ны 09:00 цагаас 27-ны 06:00 цагийн хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

Хяналт шалгалтын үеэр Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн 9806 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьсыг  зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн О.Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй  16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулсан байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн Нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19