Н.Алтанхуяг: Хэдэн хүүхдээ яаж хоолтой амьдруулах уу гэж байхад юун тэрбум мод

2021-10-21 911 0

УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөж байна.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

Шударга сонголт байдаггүй гэдгийг сонгуулийн дүн нотолж харуулж байна.  Бор халзан хонь нэр дэвшсэн ч сонгогдож байна.

Эрх мэдэл, албан тушаалаа нэмэгдүүлэх гэж МАН шунаж байна. Мөнгөний сонгууль болдог болчихсон. Мөнгө, тогтолцоо, сүлжээ монголд хэрээс хэтэрлээ. Монгол Улс хямарна шүү. Сонгууль сайхан шударга боллоо гэж худлаа ярьж болохгүй. Нэг намын дарангуйлал тогтсон. МАН хэтэрхий их бярдаж, ард түмний амьдралыг хойш нь тавьж, эрх мэдлээ урдаа тавьж байна. Үлдсэн хоёр суудлыг нь хүртэл луйвардаад авлаа. Ингэж ардчиллыг мөхөөж болохгүй. Ард түмний чинь итгэл алдрахгүй яах юм. У.Хүрэлсүх баялагтаа эзэн гэж гарч ирчихээд тэрбум мод тарина гэж дэмий юм ярихаа боль.

Хэдэн хүүхдээ яаж хоолтой амьдруулах уу гэж байхад юун тэрбум мод.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Энэ хоёр залуу УИХ-д орж суухаасаа ичих хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилуулжээ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэ

2025-10-22

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17