Утга зохиолын Нобелийн шагналыг анх удаа Африк гаралтай зохиолч хүртлээ

2021-10-10 694 0

Утга зохиолын Нобелийн шагналыг колончлол, дайн, нүүлгэн шилжүүлэлтээс үүдэлтэй удаан хугацааны гэмтлийг судалсан бүтээлүүдээрээ Танзани улсын зохиолч Абдулразак Гурна хүртжээ. 

Тэрээр хорь шахам жилийн дараа энэ шагналыг хүртсэн анхны Африк хүн юм. 

18 настайдаа Их Британид дүрвэн ирсэн Гурна The Times сонинд өгсөн ярилцлагадаа “Би бичсэндээ бүдэрсэн” гэж хэлжээ. Тэрээр эх орныхоо тухай дурсамж болон бусад ишлэлийг хэвлэхгүйгээр бичиж эхэлсэн хэдий ч олон жилийн турш түүхүүд өөрсдийн хэвээ олж биежэж иржээ. Тэрээр нийт 10 роман бичсэн байна. Хамгийн сүүлд гарсан “Afterlives” нь Танзани дахь Германы колончлолын үе үеийн үр дагавар, олон нийтийг хэрхэн хуваасан талаар бичиж үлдээжээ.

“Миний хувьд бичих туршлагыг бүхэлд нь өдөөсөн зүйл бол энэ ертөнцөд өөрийн байр сууриа алдах тухай санаа байсан. Гай зовлон, ядуурал, гэр орноо санах, иймэрхүү зүйлүүд, хүнийг сайн бодож, аливаа зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэдэг” гэсэн юм.

Дэлхий нийтийн хамгийн их анхаарал татдаг, хамгийн нэр хүндтэйд тооцогддог Нобелийн энхтайвны шагналыг баасан гарагт зарласан юм. Өнгөрсөн жилийн ялагч нь өлсгөлөнтэй тэмцэх НҮБ-ын агентлаг болох Дэлхийн хүнсний хөтөлбөр байсан билээ.

Б.Бүжлхамаа www.nytimes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03