Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд ААН-үүдийг дэмжих шийдвэр гаргалаа

2020-02-28 504 0

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэв. ‪Энэ тухайд Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Засгийн газар есөн заалт бүхий тогтоол баталлаа. Газрын тос, нүүрс экспортлох үйл ажиллагаанд эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага тавьж үргэлжлүүлэхээр боллоо. Жолооч нь хамгаалалтын хувцас хэрэглэлтэй, машин нь ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн байх юм. Мөн хилээр гараад тухайн өдөртөө багтаж буцаж орж ирэх гэх мэт шаардлагуудыг тавихаар болсон. Өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонн нүүрс экспортолчихсон байсан. Харин одоогийн байдлаар 2.7 сая тонн нүүрс экспортолоод байгаа. Гэхдээ Цагаанхаданд тодорхой хэмжээний нүүрсний бөөгнөрөл үүссэн. БНХАУ-ын тал нүүрс авах боломжтой гэдгээ гурав хоногийн өмнө мэдэгдсэн. Тиймээс бид ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлагаа хангаад нүүрсээ экспортлох боломжтой.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулсан хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Мөн татвараа төлж чадаагүй бол торгууль, алданги тооцохгүй. Нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд л хамааралтай.

Төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгээд санхүүжилтээ аваагүй бол түүнийгээ татвартаа тооцуулах боломжийг аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлж өгнө. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг тодотгох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бий. Харин бид төсвийг тодотгохгүй гэсэн байр сууриндаа байгаа. Харин урсгал зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ төлөвлөснийхөө дагуу үргэлжлүүлэх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02