Аварга С.Мөнхбат Улсын онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөлөө

2020-02-28 1050 0

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөж, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тэрбээр шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархаж байна гэв.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархлаа илэрхийлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07