Х.Нямбаатар: 0.07 га газар олгохгүй, улс иргэнд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байна

2021-08-07 986 0

Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсээд байхад иргэдэд 0.07 га газар олголтыг зогсоох хэрэгтэй.

Сургууль, цэцэрлэг барих гээд газар чөлөөлөлт хийхээр маш их хүндрэл үүсэж байна.

Улс иргэнд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байна.

Ирэх жил 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлт хийх төлөвлөгөө гарсан, түүн дээр 400 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр байна. Энэ янзаараа явбал татвар төлөгчдийн мөнгө хий дэмий зарцуулсаар хэвээр байна.

Бүтээн байгуулалтынхаа ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй явж байна” гэв.

Иймээс дүүргийн Засаг дарга нарт хандаж хэлэхэд газрын маргаангүй 60 хоног гэсэн аяныг өрнүүлэх чиглэлийг өгч байна гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10