Тэр хүүхэн галт тэрэгний машинистыг зохиолчоор солихгүй гэж…

2021-06-27 3162 0

Их зохиолч яруу най­рагч,орчуулагч М.Цэдэндоржийн “Миний алаг нүдэн сайн сууж байв уу” хэмээх дууны эзэн бол Монгол тeлeвизийн анхны нэвтрүүлэгч “Хүргэн хүү” киноны Должин буюу С.Батсүрэн юм. Ингээд дуунд мөнхөрсөн бүсгүй С.Батсүрэнгийн бичиж үлдээсэн дуртгалаас уншигч таны сонорт өргөе.

…1960 аад оны сүүлчээр монгол тeлeвиз нээгдэж манай зохиолч яруу найрагч нар өөрсдийн бүтээлээсээ ард түмэндээ цэнхэр дэлгэцээр хүргэх боломж нээгдсэн учир олон сайхан хүмүүстэй нэвтрүүлэгч бид ч дотно танил болцгоосон юм.
Харин бид зөвхөн даваа гарагт амардаг байсан. Амралтын энэ өдөр гэр орны ажлаа амжуулж оройн хоол ундаа бэлтгэж суутал хаалга тогшив.Үүдээ нээвэл яруу найрагч М.Цэдэндорж, Ш. Сүрэнжав хоёр бас нэг хүний хамт зогсож байв. Би их балмагдаж айх гайхах зэрэгцээд үүднээсээ буцаалтай нь биш тэднийг орохыг урилаа.

Найрагчид манай өрхийн тэргүүнтэй мэнд усаа мэдэж эрчүүдийн хоорондох энгийн яриа ярин саатсны эцэст, Цэдэндорж гуай тунгалаг шилний цаанаас намайг цоо ширтэн “чамтай нэг чухал юмны талаар ярих гэсэн юмаа” гэж зөөлөн шивнэв.

Миний бүх биe халуу оргиж, хань нөхрийнхөө дэргэд ичиж, санаа зовоод хүмүүсийн яриаг хурдан дуусгаад мань нөхдийг явуулах бодолтой байв.
Гэсэнч тэд нар миний үгэнд яахин орох билээ. Хэлэх гэсэн санаагаа eрөнхийд нь хэлж орхив. Яруу тансаг шүлгийн утга агуулгыг хальт сонсвол нөхрөөс минь гуйчих шиг болсон. Би ихэд эвгүйцэн хоёр найрагчийг бараг түлхэх шахам гаргав. Энэ бүхнийг сонсоод огт дуугүй суух нөхрөө ч гайхав.

Тэр хоёр манайхаас гараад хэв журмынхантай таараад юунд орилж хашхираад байгааг лавлахад нь, “Тэр хүүхэн галт тэрэгний машинистыг зохиолчоор солихгүй гэнэ ээ” гэж дахин дахин хэлсэн гэдэг.

Түүнээс хойш он жил өнгөрч нэг л өдөр монгол тeлeвизийн программын хэлтэст хамт ажиллаж олон сайхан нэвтрүүлэг бүтээл хамтарч хийсэн дээ. Харин 1982 оны нэгэн шуургатай өдөр ундандаа явахаар гарч иртэл тэртээ кассны өнцөг дээр Цэдэндорж найрагчийг зогсож байхыг хараад яваад очтол нэг л сонин нөгөө хорвоог таньдаг хонин бор нүднээс нь нулимсан дусал гоожиж байхыг би сүүлчийн удаа харсан юм. Монголын авьяаслаг найрагч маань тэр өдрөөс хойш тавхан хоног амьд явсан даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03