SOS: БНСУ-д коронавирүсийн халдвар авсан 82 тохиолдол бүртгэгджээ

2020-02-20 1762 0

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

“2020 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагийн байдлаар БНСУ-д коронавирүсийн халдварын тохиолдол 46 болж огцом өсчээ. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирүсийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчеон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчеон олон улсын нисэх буудлаас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна” гээд зөвлөмж болон холбоо барих хаяг сэлтийг оруулсан байна.

-Гараа сайтар савандаж, тогтмол угаах

-Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

-Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх

-Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх

-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

-Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09:00-22:00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.

БНСУ-ын хууль зүйн яамны мэдээлснээр Монголын 48185 иргэн тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар БНСУ-д халдвар авсан 82 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн бүрэн эдгэжээ. Таатай мэдээ нь тус вирүсийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18