Г.Ёндон: Шатахууны үнэ нэмэгдэнэ

2021-06-24 898 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад нэг, хоёрдугаар сараас эхлэн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа.

Гэхдээ тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн.

Вакцинжуулалт дуусаж, эдийн засаг сэргээд эхэлмэгц шатахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Вакцинжуулалт амжилттай дуусах гэж байгаа учраас зах зээлээ дагаад шатахууны үнэ нэмэгдэнэ” гэв.

Тэгэхээр шатахууны үнэ цаашид нэмэгдэх нь тодорхой болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24