Болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2021-06-16 865 0

Зургаадугаар сарын 16-нд нутгийн зүүн хагаст, 17-19-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 16-17-говь, тал, хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар  секундэд 12-14 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр хална.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01