УИХ-ын дарга Г.Занданшатар 3-р сард АНУ-д айлчилна

2020-02-20 1734 0

УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлах гэж байна. Айлчлалтай холбогдуулан Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлуулах асуудлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцууллаа.

Тэрээр “Манай хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 1998 онд тогтоол баталж байсан. Уг тогтоолын өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх шаардлага бий болсон. Уг тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна АНУ-ын Конгрессын зүгээс гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг дэмжигч гишүүдийн тоог нэмэгдүүлж, батлуулахад чухал түлхэц болно гэж үзэж байна.

Тогтоолд хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болох юм. Мөн манай улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн олонх Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Одоогоор УИХ-ын ээлжит чуулган завсарлаад байгаа бөгөөд 2020 оны хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хуультай.

Харин ГХ-ны сайд Д.Цогтбаатар дээрх тогтоолын төслийг хаврын чуулган эхлэхээс өмнө буюу УИХ-ын даргын айлчлалын өмнө баталж өгөхийг хүссэн. Тиймээс гуравдугаар сарын 10-аас өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, тогтоолын төслийг батлах нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12