“Академич П.Нямдаваа” алтан медалийг таван сая төгрөг дагалдана

2021-06-14 465 0

Mlife.mn өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.

11:00 ЦАГ

-“Академич П.Нямдаваа” алтан медаль шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд болно.Монголын анагаах ухааны академи /МАУА/-ийн дээд шагнал болох “Академич П.Нямдаваа” алтан медаль шагналыг энэ жилээс анагаахын салбарын эрдэмтэн судлаачдад олгохоор болжээ. 2 жилд нэг удаа олгох тус шагналын эзнийг сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмэр, судалгааны ажлын үр дүн, чанар чансааг үнэлэн шалгаруулж олгож байх юм байна. “Академич П.Нямдаваа” алтан медалийн анхны эзнээр судлаач, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Батмөнхийн Мөнхбатад тодорчээ.

Тус шагналыг таван сая төгрөг, Академич П.Нямдаваагийн бүтээлийн 19 боть эмхтгэл дагалдах юм. Холбогдох утас: 99717977

-Эрүүл мэндийн яамнаас covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.

11:40 ЦАГ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар Ардчилсан намын дотоод асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Төрийн ордны хоёр давхарын мэдээллийн цэгт.

12:00 ЦАГ

Жил бүрийн 6-р сарын 14-нд “Цусны донорын Дэлхийн өдөр” тохиодог. Эл өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвд Цусны доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Холбогдох утас: 99072449

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19