Амаар орж байгаа бүхэн бидний биед шим дэм болж байх ёстой. Хүн заримдаа улирлаар хооллох ёстой шиг өдрийн аль цагт юу идэх нь бас их чухал байдаг аж.
Гадил
Өдрийн хоолны цагаар гадил идэхэд дархлааны тогтолцоог хүчирхэгжүүлж, арьсыг гоё сайхан болгоход нөлөөлдөг атлаа оройн цагаар идвэл салс үүсгэж, гэдэс ходоодны үйл ажиллагааг хямраадаг байна.
Алим
Өглөөний цайндаа идэхэд уг жимсэнд агуулагдах пектин нь цусан дахь сахарын хэмжээг багасган, холестрины хэмжээг бууруулдаг бол оройн цагаар пектинийг гэдэс дотор шингээх чадамжгүй болж, ходоодны хүчил нэмэгддэг ажээ.
Төмс
Өглөөд төмсийг хүртэхэд цардуул нь холестриныг бууруулахад дэм болдог, эрдсээр баялаг байдаг бол оройн цагаар идэх нь калори өндөртэй хоолонд тооцогдож жин нэмэхэд хүргэдэг байх юм.
Сүү
Шөнө оройн цагаар бүлээн сүү уух нь биеийг тайвшруулж амгалан нойрсоход тустай. Харин өглөөд уусан сүүг шингээхэд энэхэн биед маань ихээхэн хүндрэл учирдаг байна.
Самар
Өдрийн цагаар самар идэх нь цусны даралт ихсэх эрсдлийг бууруулж байдаг бол оройн цагаар идвэл жин нэмэгдэх шалтгаан болно.
Жүрж
Өглөөдөө жүрж идээд гарлаа гэх хүмүүс таарч байсан. Үнэндээ цитрусын төрлийн энэ жимс өглөөд өлөн ходоодонд маань үнэн чангадна. Ходоодыг цочроож, улайлгана. Харин их бага үдэд гэх мэт бусад цагт идэж болно.
Улаан лооль
Өглөөд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог сайжруулна. Оройн хоолны үеэр идэх нь ходоодыг цэрдийлгэж хөөлгөнө.
Цагаан будаа
Өдрийн цагаар хүний бодисын солилцооны чадвар өндөр байх үед нүүрс усыг шингээх чадвар сайн байх учраас идэхэд таатай. Харин оройн цагаар идээд байвал жин л яваад байх нь дээ.
Шоколад
Өглөөний цайгаараа хүртэхэд зүрхний өвчлөлийн эрсдэл, насжилтыг багасгах антиоксидантаар хангах бөгөөд оройд өөх болж очно.
Инжир
Бодисын солилцоог нэмэгдүүлж хоол боловсруулах тогтолцоог дулаацуулж ажиллахад бэлэн болгож байдаг бол оройн цагаар идээд байвал шингэц муу, унгас үйлдвэрлэх шалтаг болно.
Бяслаг
Өглөөд идэхэд жин нэмэгдэхгүй атлаа оройд шингээхэд хэцүү өөх тос болж хувирч байдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй