УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

2021-06-09 871 0

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Тэрээр “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан.

Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг уртасгасан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна.

Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12