ЗГ: Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагдах боломжоор хангана

2021-06-08 1021 0

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр “Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Одоогоор гарсан шийдвэрүүдээс танилцуулж байна.

  1. Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагдах боломжоор хангах хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Монгол Улсын хувь нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны шалтгаант өвчин. Мөн хоёрдугаар хавдар байна. 2010 онд хорт хавдрын 4,000 гаруй тохиолдол илэрсэн бол 2020 онд 6,000 гаруй болж нэмэгдсэн байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа. Иймд насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа юм.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх багц бодлого, үүрэг чиглэлийг сайд нарт өглөө.
  3. Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор шийднэ. Тавдугаар сарын 10-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, асуудлуудыг цогцоор нь хэлэлцсэн. Мөн сүүлийн сар гаруйн хугацаанд Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаныхан нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Дүүргүүдэд ажилласан тэмдэглэлүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж,
  4. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн яамнаас танилцууллаа. 8768 иргэд гурван хүүтэй зээлийг олгожээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 62,132 ажлын байрыг хамгаалсан байна. Өнөөдрийн байдлаар 11,193 зээлдэгч зээл авсан байна. Шаардлагатай гэж үзвэл эх үүсвэрийг гурван их наяд болгон нэмэгдүүлэх боломжтой тухай чиглэл өгсөн” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03