МҮОНТ: Тэгш байдал алдагдах учраас нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг цуцалж байна

2021-06-07 575 0

Дөнгөж сая Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн цуцлагдсан талаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал  А.Бүрэнбаатар мэдээллээ.

Тэрбээр “Анх удаа зургаан жилээр сонгож байгаа учраас тайз болон формыг тусгайлан бэлдсэн байсан. Гурван ижил хэмжээтэй гурван өрөө тохижуулсан байсан. Үндсэн өнгөний хувьд нэр дэвшигчдийн намын өнгөнүүдээс өөр буюу номин ногоон өнгийг сонгосон байсан.

60 орчим сая төгрөгийн төсөв гаргаж 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.

Улс төрийн бүх хүчнүүд мэтгэлцээнийг зохион байгуулах сонирхолтой байсан. Гэвч Д.Энхбат нэр дэвшигч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. МҮОНРТ бүгдэд тэгш боломж олгох үүднээс бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг нь сахиулж, студид авч ирэх боломж байгаа эсэхийг тодруулсан.

Хоёр нам ч судалж үзээч гэсэн. Мөн гурвууланг нь эмнэлэгт аваачих гаргалгааг эрэлхийлсэн. Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь, хоёр дэвшигчийг тайзан дээрээс яриулах боломжийг судалсан.

Явуулын станцыг явуулж, өрөө тасалгааг тохижуулж шууд дамжуулах албан хүсээлтийг УХТЭ-рүү хүргүүлсэн. УХТЭ-ээс улаан бүс рүү гадны хүнийг оруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Мөн нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй, телевизийн ажилтнуудыг нэвтрүүлэх боломжгүй болох хариуг ирүүлсэн.

Цахимаар явуулах нь телевизийн шийдэл, телевизийн контент биш. Улс төрийн халз мэтгэлцээн цахимаар болсон түүх, жишээ байхгүй. Мэтгэлцээн бол нүүр, нүүрээ харж хийдэг зарчим, тэгш байдал алдагдана” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруула

2026-02-06

БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-н

2026-02-06

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29