Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоногийн дотор 4000 орчим ээжид “Алдарт эх”-ийн одонг биечлэн гардуулжээ

2021-06-07 800 0

Ерөнхийлөгч Х.Баттулгын тавдугаар сарын 29-өөс эхлүүлсэн 4-6 хүүхэдтэй ээжүүдэд “Алдарт эх” одон олгох үйл ажиллагаа найман хоногийн турш үргэлжиллээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 10 843 ээж “Алдарт эх” одон авахаас нийслэлийн 4000 гаруй эхэд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр одонг нь гардуулжээ. Энэ хэрээр төв талбайд өдөр бүр олон хүний бөөгнөрөл үүсч, ковидын халдварын эрсдэлийг нэмж байна гэх шүүмж ч багагүй гарав.

Уржигдар л гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Чингэлтэй дүүргийн  425, Налайх дүүргийн  136, Төв аймгийн 392 ээжид  “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулж өгчээ. Нэг өдөр ийм олон ээж одон авахад тэднийг дагаад аав ээж, хань үр хүүхдүүд нь нийлээд дор хаяж арваад хүн дагаж талбай дээр ирж байгаа юм. Дараа  нь мэдээж зүгээр байхгүй, одонгийн угаалга, цайллага хийж, олон хүний бөөгнөрөл үүсгэж байгаа нь ковидын халдварын эрсдэл дагуулж байгаагаас зайлахгүй.

Ерөнхийлөгч Х. Баттулга зургаадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649,  зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971, зургадугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20 ээжид “Эхийн алдар” одон гардуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилуулжээ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэ

2025-10-22

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17