Ү.Сарнай: С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо

2021-06-04 834 0

С.Зоригийн хэргийг нууцаас гаргасан явдал болон Засгийн газар энэ нууцыг иргэдтэй хуваалцах эсэх нь тодорхойгүй гурав дахь сартайгаа золголоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хэргийн материалыг цахим хэлбэрт оруулсны дараа олон нийтэд ил болгоно гэж ярьснаас хойш мөн хоёр сарын хугацаа өнгөрлөө.

Энэ хооронд С.Зоригийн хэргийг яллагдагч нар болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Дээд шүүхийн шийдвэрээр батлан даалтаар гаргаж /тавдугаар сарын 14-нд суллагдсан/, гадуур шалгаад дахиад нэг сарын хугацаа өнгөрч байгааг Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэдийн мартсан бололтой. Салбараа андуурч томилогдсон Х.Нямбаатар сайд сүүлийн үед Барилгын сайдын ажлыг баараггүй хийж байгаа гэсэн.

Харин иргэдийн зүгээс “Хуулийн байгууллага хэргийн захиалагчийг хэзээ илрүүлэх вэ?” гэдгээс илүү гүйцэтгэгч нар нь захиалагчийнхаа гарт үрэгдэх вий гэдгээс айж эмээсээр нэг сарыг үдэв. Энэ хооронд С.Зоригийн хэргийг “дахин илрүүлэхээр” Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээр суллуулсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж усанд хаясан чулуу мэт алга болов. Сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд түүнийг үгүйлж байгаа ганц хүн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай болов. Генералын эхнэр өөрийн фэйсбүүк хуудсаар даржуулан Ерөнхийлөгчид ханджээ.

Тэр өнгөрсөн хугацаанд Ц.Нямдорж сайдын энэ хэрэг дээр хийсэн бүхнийх нь төлөө “Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж өгнө үү” гэсэн байна. Олон нийтийн сүлжээнд ил тавьж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандсан түүний эл захидалд,

“Ерөнхийлөгч өө, Ц.Нямдоржийг соёлын гавьяат зүтгэлтэнээр шагнахгүй юм уу

С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо

Сайн уу, Х.Нямбаатар сайд аа? Сонин юутай вэ? “Ах, дүү Нээмка” нарын нэр дээр захидал бичсээр хэчнээн ч хугацаа өнгөрөв дөө ккк. Манай хүнд зориулж “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг үүсгээд, манай хүнийг л яллах зорилготой шүүх хурлыг Улсын Дээд шүүхэд хийсний дараахан та “С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахаар Засгийн газраас шийдвэрлэлээ” гэж мэдэгдсэн биш билүү? Түүний дараахан буюу манай хүнд хорих ял оноосны маргааш ЗГХЭГ-ын Ц.Нямдорж “найз” сэтгүүлчдээ загнаж байгаад буу халахдаа бас ингэж хэлсэн санагдах юм.

Сураг сонсох нь ээ, С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргээс өөрсдөдөө ашигтай хэсгүүдийг ард түмэнд үзүүлж, айдаст автуулах “энтертайнмент улс төр”-ийн гол найруулагчаар Ц.Нямдорж ажиллаж байгаа гэх шив. Удахгүй Жэнкогоос Соёлын гавьяат хүртэхвий дээ. Хоршин тоглож, хорлон сүйтгэгчид энэ байтугай сүжрээ биз. Хамгийн хорлонтой нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч, Ц.Нямдоржийг энэ Засгийн газрын бүх сайд нарын дарга буюу ЗГХЭГ-ын дарга, Жэнкогоос “добро” авч албан тушаалд томилогдсон Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг Улсын Дээд шүүх суллах шийдвэр гаргаж, ард түмэн 23 жил илрүүлэхийг нь цөхөртлөө хүлээсэн энэ хэргийг илрүүлсэн тагнуул, прокурор, хууль хяналтынханд “Эрүүдэн шүүсэн” гэх хилс ял тулгасан.

ЗГХЭГ-ын дарга нь манай хүний шүүх хурал болохын өмнөхөн Т.Чимгээгийн ахын майхан руу мөлхөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Гэр хорооллыг таунхаус болгоно” гэж Барилгын сайдын дүрд хувираад гүйж яваа энэ үед С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргаж, тэр дундаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн 3 шатны шүүх хурлын протокол, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг чухам ямар нотлох баримтад үндэслэж “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид мөн” гэж тогтоож ял оноосныг ард түмэнд үнэнээр нь мэдүүлэх гэсэн хүсэлт, шаардлага маань ч талаар болж байх шиг байна.

Төрийн 3 өндөрлөг, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын нэр дээр 2019 оноос эхлэн удаа дараа шаардлага хүргүүлсэн ч нэг нэгэн рүүгээ цаас шидэлцэж, цаг хожиж байна. Тагнуулын ерөнхий газрын дарга бас ямар ч хариу өгсөнгүй. Ийм л байна даа, манай шударга сайд, дарга нар. Одоо манай хүнд ял оноосон шүүхийн тогтоолыг “Нууц” гээд өгөхгүй байгаа. Улс даяар “Алуурчин, яргачин”-аар нь дуудчихаад “Эрүүдэн шүүсэн” гэх бичлэгээр нөгөө хэдэн ЖДҮ-чид, концессчидоо айлгачихаад Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар одоо юуг нь нууна вэ.

Ерөөсөө энэ С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо. Х.Нямбаатар сайдад хэлэхэд, Ц.Нямдорж ах чинь тээр жил “Газрын ойр, гарзын бага дээр…” гэж байгаад нэг их сандарч захидал бичиж байсан. Яагаа вэ, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллахад айхтар сандраагүй юу. Тэгээд л манай хүнд хонзогнож, Ж.Баатар генералаас өс хонзонгоо авсан шиг улс төрийг дахин хийлээ шүү дээ. Ц.Нямдорж ингэж Монголын тагнуулын байгууллагаар өс хонзонгоо тайлж байхад ТЕГ-ын дарга П.Одонбаатар таг чиг байдаг нь хачирхалтай.

Ц.Нямдорж сайд гүйцэтгэгчдийг нь суллуулж, захиалагчийн хэргийг замхруулчихаад “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн байна лээ. Гэхдээ бодит байдал дээр туулайг үхэр хэзээ ч гүйцдэггүй юм. Х.Нямбаатар сайдад сануулахад, Ц.Нямдорж та нарын үйлдлийг түүх хэзээ нэгэн цагт шүүнэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Барилгын сайдын ажлыг “булаацалдаж” суухаар ард түмэн 23 жилийн туршид хүлээсээр байгаа хэргийг ил болгосон шиг ил болгосон бол ядаж улс төрийн карьерт чинь хэрэгтэй байлаа даа, Х.Нямбаатар сайдаа!

Өө, нэгэнт “захидал, шаардлага бичигч” болсных Ерөнхийлөгч Х.Баттулгад нэг хүсэлт тавья. Та АН-ыг хагалж, ялагдуулсных нь шагналд Лу.Болдыг зөвлөхөөрөө авсан, Ж.Батзанданг Австралид Элчин зөвлөх болгож шагнасан. Одоо муу Ц.Нямдорж ахыгаа Соёлын гавьяат зүтгэлтэн болгочихооч. Одонгийн хур буулгаад байгаа биз дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулах дээр цаад “Мэнгэт” чинь “Херо” Баатараас дутуугүй найруулагч гэдгээ харууллаашд. Хөөрхий, шагналд дургүй хэн байх вэ. Шагначихаарай! Х.НЯМБААТАР гээд, энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан хүсэлтүүд болон тэндээс ирсэн хариуг нийтэлсэн байна.

Эх сурвалж: Inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12