Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод дахин 0.07 га газар олгохгүй, хуулийн хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцална

2021-05-21 797 0

Хан-Уул дүүргийн 17-р дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ажиллалаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Голын эрэг дагуу, хайрга дайргатай газар өндөр орон сууц барих нь газар хөдлөлтийн эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа Чингэлтэй хайрханы өврөөр байгаа. Тэнд хадтай, газар хөдлөлтийн зурвасаас хол газар шүү дээ.

Улаанбаатар хотод нэмж 0.07 га газар дахин олгохгүй. Хоёр жилийн хугацаанд ашиглана гэж газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой.

0.07 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй” гэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16