Ерөнхий сайдын 3 зорилт ба Холливудын нэг киног Монголд хийх мөрөөдөл

2021-05-18 1123 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Тэрбээр уулзалтын төгсгөлд 2024 он хүртэлх Соёлын салбарт хийх зорилтуудаа танилцууллаа.

“Нэгт, 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийе.

Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Төр хувийн хэвшил хамтраад ажиллацгаая. Зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой.

Хууль эрх зүйн орчноо бүрдүүлцгээе. Татвар, давхар даатгал гэх мэт асуудлуудаа Хууль зүйн яамтай ярилцаад шийдэх боломжтой. Ажлын хэсгийг Соёлын сайд ахалж, салбарын төлөөллөө багтаан ажиллах хэрэгтэй. Би Соёлын сайдыг Монгол-Америкийн Засгийн газрын комиссын даргаар томилох гэж байгаа. Удахгүй албажих болно. Энэ нь Холливуд гэх зэрэг олон талтай харилцах гол цонх нь болох юм.

Хоёрт, Netflix дээр таваас доошгүй контент хийе.

Бидний тавих дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент хийе. Дотоодын үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаа эсвэл гаднын компанитай хамтраад кино хийе. Нэг том киноны багахан хэсэг нь ч Монголд хийгдсэн байж болно. “Галзуу хурд” киноны нэг давхилт нь Монголын говьд хийгдэж болно. Энэ нь том зүйл юм. Бага багаар ахих хэрэгтэй. Засгийн газраас дэмжих болно.

Гуравт, Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор Баяр наадмаа дэлхийд сурталчилсан том арга хэмжээг Монголдоо хийе.

Үүнд бэлтгэе. Монгол Улсын төрт ёсны бахархал, нүүдэлчин ахуй зэрэг өв соёлоо нарийн гаргасан Наадам хэмээх контентыг хийе. Энэ гурван зорилтыг тавья” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12