Ц.Элбэгдорж: Тохиолдол уу! Доромжлол уу, Давхцал уу?

2021-05-14 952 0

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоосон гэх мэдээлэл гараад байна. Тодруубал, прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.6 буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангид хамаарах хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, тагнуулын байгууллагын шалгаж буй Ц.Элбэгдоржид хамаарах Тавантолгойн ордын гэрээтэй холбоотой хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна.

Харин энэ мэдээлэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өглөө. 

Тэрээр “Шалгаад дууссан гэж байсан. Ерөнхий Сайдын хэвлэлийн төлөөлөгчийнх нь эрхэлж байсан сайт түрүүлж мэдээлжээ. Хятадад айлчлахад нь Оюун-Эрдэнэд шаардлагатай болоо юу! Энхсайханд тулгаж яллах гэж оролдсон заалт. Тохиолдол уу! Зоригийн хэргийг эрхлэх дарга нь алуурчдыг нь батлан даалтад гаргаж байгаа гэл үү! Доромжлол уу, давхцал уу??” гэжээ

Хэргийг эргэн сануулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгаж байсан билээ. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандаж, гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10