Ч.Өнөрбаяр “Монголын ардчиллын төлөө Н.Алтанхуягийн тусгайлан бэлдсэн шонд дүүжлүүлэхэд бэлэн”

2021-05-05 1049 1

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) өнөөдөр (2021.05.05) Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан. СЕХ-оос “АН хоёр хэсэг газар хоёр нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой” хэмээн АН-ын нэр дэвшигчийн материалыг буцаасан.

Энэ үеэр СЕХ-оос Н.Алтанхуягт Улсын дээд шүүхийн лавлагаагаар Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгааг мэдэгдсэн. Материалыг нь хүлээж аваагүйд бухимдсан тэрбээр АН-ын гишүүн Ч.Өнөрбаярт хандан “Чи энд юу хийж байгаа юм бэ. Ардын намынхантай чинь хамт дүүжлэх нэг өдөр ирнэ шүү” хэмээн  заналхийлжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монголын ардчиллын төлөө Н.Алтанхуягийн тусгайлан бэлдсэн шонд дүүжлүүлэхэд бэлэн. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг хандлагатай улс төрч ардчиллыг өмгөөлж, хамгаалах уу. Надад бол айх зүйл алга” хэмээн өөрийн сошиал хуудаснаа бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05