СЕХ: Ардчилсан намынхан эхлээд дотооддоо учраа олох хэрэгтэй, бид хуулийн дагуу л ажиллана

2021-05-05 1421 0

О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээн авсангүй. СЕХ “АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. АН хоёр хэсэг газар хоёр нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. АН ард иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байгаа юм” гэсэн байр суурьтай байна.

Товчхондоо АН-ынхныг “Дотооддоо учраа ол” гэв.

Гэтэл АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал дахин хойшлов. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо. Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү 2 удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10