Н.Учрал гишүүн ажилдаа оржээ

2021-04-21 881 0

Шинэ оны эхээр эмчлүүлэхээр Герман улсыг зорьж байсан УИХ-ын гишүүн Н.Учрал эх орондоо эргэн ирээд удаагүй байна. Хүнд өвчний ард гарч, эсэн мэнд эргэж ирснээ “20 настай Тимоны дүрээр эргэн ирлээ. Гудамжинд таараад танихгүй байв? Эхнээсэээ нүүр тулсан хүмүүс “Ахын дүү, эгчийн дүү” гээд танихгүй байна лээ шүү” хэмээн нүүр номын хуудаснаа бичиж зарласан тэрээр өчигдрөөс ажилдаа орсон байна.

Эрхэм гишүүн эмчилгээнийхээ хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлжээ.

Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг ба өчигдөр БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Өөрийнх нь хэлснээр 20 настай Тимоны дүрээр эргэн ирсэн эрхэм гишүүн нэгэнтээ “Тимон байсандаа баярладаг. Миний залуу нас, хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөч бүхэн Тимонтой холбоотой. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч чаддаг. Тэр зүйлээр би урам зориг, таашаал авч байсан. Урлаг надад хүнтэй яаж харилцах, хүнийг яаж татах, хүнд өөрийнхөө үзэл бодлыг яаж ойлгуулах зэрэг мэдрэмжүүдийг өгсөн.

Пүүзээ углаад малгайтай цамцаа өмсөөд хөтлөлцөөд гүйдэг оюутан насандаа очих ч хааяа бас сайхан шүү дээ. Байртай бол хайртай юу гээд дуугаа дуулж халтуур хийгээд, олсон мөнгөөрөө энэ охиныг панаалдаад л… Хаагаж явлаа даа. Хааяа гэгэлзэх юм даа” хэмээн дурссан нь бий.

Түүний гэргийг Ч.Сэлэнгэ гэх бөгөөд хосууд хоёр хүүхдийн аав, ээж билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12