Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй

2021-04-16 988 0

Өнөөдрийн байдлаар Байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл юм.

Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан төслийн баг, бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж төслийн явц, хэрэгжилтийн үр дүнтэй танилцлаа.

Төслийн I шат 2015 оноос эхлэн 10 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 Хамгаалалтын захиргаадад хэрэгжиж эхэлсэн. Дээрх аймгуудад төсөл хэрэжсэнээр Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн ард, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байгаа.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ Хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөл ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдад үр өгөөжөө өгч байгаа боловч нөгөө талаараа учир дутагдалтай, анхаарах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг онцоллоо.

Тухайлбал, байгаль хамгаалагчдын орон сууц болон сургалт мэдээллийн төвүүдийн ариун цэврийн байгууламжийн асуудал, төсвийн үр ашигтай зардал, байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны стандарт зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй байгааг хэлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10