Б.Пүрэвдорж гишүүний “халбага” буюу хэтийдсэн шоу

2021-04-02 1112 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Баар, ресторан, лоунж зэрэгт архийг шилээр нь зарахыг хориглосон заалтыг хуулийн төсөлд тусгасан. Зөвхөн граммаар зарна. Соёлтой хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой” гэсэн билээ. 

Харин  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэгдсэн чуулганд халбага ханцуйлж ирсэн байв. Бүр хоёрын зэргийг. 

Б.Пүрэвдорж “…Архийг шилээр нь биш, “шот”-оор нь зарна гэж байна. Тэр нь 30 грамм буюу амны халбага архи гэсэн үг. Монгол улсын хүн ам цөөн, ажиллах хүчин бага. Ийм хууль баталбал баар, ресторанд ажиллах залуусын тоо л нэмэгдэнэ. Баялаг бүтээдэггүй үйлчилгээний салбарт ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Дараа нь пивоо ч уу гэх юм байна л даа” хэмээн уртаа иштэй шөлний халбага үзүүлэв.

Түүний энэ үйлдлийг парламентын олонхитой үгээ ололцох гэж сонгосон арга гэж үзэх нэгэн байхад “хэтийдсэн шоу” гэж дүгнэх хэсэг ч байна.

Цахим орчинд “Багш хийвэл харин үзүүлэн тараах материалаа сайн бэлдэх юм байна. Агаарын тээвэр яривал онгоц авчрах нь ээ. Уул уурхай яривал яанам бэ” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26