Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхны ойрын зайн улс төр

2021-03-23 849 0

Өчигдөр өрнөсөн Цэцийг тойрсон хоёр үйл явдал Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдлийн төлөө, өөрөөр хэлбэл дахин нэр дэвшихийн тулд хэрхэн улайрч, юу ч хийж мэдэхээр байгааг батлаад өгөв. Үндсэн хуулийн Цэцээс худал мэдээ гаргуулах хүртлээ улайрч, аргаа барж байгаа нь Х.Баттулгын шунал хүслийг илчилсэн хэрэг.

Гуравхан хоногийн дараа  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Дээд шүүхийн сонгосон Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аар батлагдахаас урьтаж Ш.Цогтоо гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх гэж сүүлчийн “сумаа” тавив. Дээд шүүхийн хурлаас өөрийнх нь орны хүнийг сонгосон мэдээлэлтэй зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан Бага  суудлын хуралдааны шийдвэр нэрээр тамгагүй албан бус бичиг үйлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүмүүс худал мэдээллийг хэвлэлүүдээр  тараалаа.

Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тав алхаад баригдах ийм ойрын зайн улс төр хийсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө яаж эрээ цээрээ алдан, улайрч буйг нь харууллаа.  Их шунасан хүнд эрх мэдэл бүү өг гэдэг. Тэр тусам дахин  Ерөнхийлөгч болохын төлөө ийн авирлаж буй Х.Баттулгыг  Монголын төрд байтугай АН-д ч ойртуулмааргүйг энэ үйл явдал харууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17