НӨАТ-ын буцаалтыг улирал бүр олгоно

2020-02-11 2081 0

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр олгохоор болжээ. 

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, 

Гуравдугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард, 

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож байхаар болсон байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай нүүр номдоо бичээд “Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй” хэмээн уриалжээ.

2019 оны НӨАТ-ын буцаан олголт болох 148.6 тэрбум төгрөгийг 912 мянган иргэнд өчигдрөөс олгож эхэлсэн бөгөөд буцаан олголт авч байгаа иргэдийн тоо өмнөх оноос 115 мянгаар нэмэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15