Зургаан аймаг Улаанбаатараас ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй, хязгаарлалт тогтоожээ

2021-03-11 889 0

Улаанбаатараас хүндэтгэн үзэх бус шалтгаанаар зорчиж буй иргэдийг Хэнтий  аймаг руу нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргажээ.

Ийнхүү Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг нийт зургаан аймаг Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.

Баянхонгор аймгийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буян ном, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн ПГУ шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэж нэвтрүүлнэ.

Хөвсгөл аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хотруу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоов.

Сэлэнгэ аймгийн хувьд Улаанбаатар хот болон халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн /2020.03.11/ 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.

Сүхбаатар аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хотруу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоогоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15