С.Амарсайхан: Ирэх сарын 1-ээс ЕБС-ийн хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа учир энэ сарын 15-аас эхлэн багш нарыг вакцинжуулна

2021-03-05 1249 0

Шадар сайд С.Амарсайхан 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцууллаа.

  • -Халдварын голомт болсон Улаанбаатар хотод амьдарч буй 1 сая иргэнийг 3, 4 сард
  • -Ногоон бүс буюу орон нутгийн иргэдээ 5, 6 сардаа багтаан вакцинжуулна.

Мөн тэрээр “Ирэх долоо хоногоос эхлэн олон хүнтэй харьцдаг худалдаа, үйлчилгээ байгууллагын 40 мянга гаруй иргэддээ вакцин хийнэ. Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор зэрэг томоохон захууд, хүнсний дэлгүүрийн ажилчид хамрагдана. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд ихэвчлэн эдгээр томоохон зах, дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг учраас орон нутагт халдвар тархахгүй байхад анхаарч байна. Мөн нийтийн тээврийн 7000 жолооч нарыг мөн вакцинд хамруулна.

Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн ЕБС-ийн хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа учраас гуравдугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотын 45 мянган багш, албан хаагч нарыг вакцинд хамруулна” гэв.

Сард дунджаар 500 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28