Ц.Туваан: С.Эрдэнэ МАН-ынхантай хамтарч ажиллаж байна

2021-03-05 1073 0

УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, АН-ын дарга С.Эрдэнэд хандан уриалга гаргалаа. 

Тэрээр мэдээллийн үеэр “Биднийг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх МАН-ын зорилгод өмнөх намын удирдлагууд хамтарч оролцож байна. Миний бие өчигдөр АН-ын ҮБХ-ны хуралд оролцож, гуравдугаар сарын 28-нд болох АН-ын даргын сунгааг хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн.

Өнөөдөр надад байгаа АН-ын тамга бол албан ёсны хүчинтэй тамга. Шаардлагатай гэж үзвэл энэ тамгаа Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгөөд, дараагийн даргаа сонгогдох үед шилжүүлэх боломжтой гэдэг байр сууриа илэрхийлсэн. С.Эрдэнэд бас өөрт байгаа тамгаа Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгөх боломж байгаа. АН-аас нэр дэвшигч оруулахгүй байх зорилгоор С.Эрдэнэ МАН-ынхантай хамтарч ажиллаж байна. Энэ хариуцлагаа хүлээх болно” гэлээ. 

Мөн түүний зүгээс гаргасан уриалгыг хүргэж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10