Б.Амархүү: Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ

2021-03-02 468 0

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэсний улмаас хорих ял эдэлж байсан дуучин Б.Амархүү өнгөрөгч хоёрдугаар сард буюу сар шинийн баярын өмнө магадлангаар суллагджээ. Түүнийг хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учраас суллах шийдвэр гаргасан байна. 

Өнөөдөр хэвлэлүүдэд мэдээлэл цацагдсаны дараа дуучин Б.Амархүү өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлал хүслээ. 

Тэрээр  “Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав, ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор.

Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль болон надад УХААРАЛ хайрласан.

Би ард түмэндээ, үзэгчиддээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА ЗӨВТ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болно оо. Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, Миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. НАДАД ИТГЭЖ, НАМАЙГ ДЭМЖЭЭРЭЙ гэж хүсэж байна. ХҮҮ НЬ ДАХИН ИТГЭЛИЙГ ТАНЬ АЛДАХГҮЙ ЭЭ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07