Зарим хороо, гудамжинд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна

2021-02-23 899 0

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авч байна. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний ажил дууссан бөгөөд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн тул өнөөдөр зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоолоо.

Тухайлбал,

-ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

-ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

-ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

-ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

-ХУД, 12-р хороо, 62-р байр

-ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

-ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

-ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоосон байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Халдварын эрсдэл өндөртэй бүсүүдэд дахин “самнах” байдлаар явуулын шинжилгээ зохион байгуулна” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрээр “Нийт байгууллагын 95 хувь нь ажлаа эхлүүллээ. Нөхцөл байдал хэвийн болчихлоо гэж бодож болохгүй. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнд өвчний тархалтын цар хүрээг олж тогтоох, шинэ голомт илрүүлж, халдвартай иргэдээ ялгаж авч байгаа. Цаашлаад эдийн засгаа сэргээх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авчихсан. Цаашид эрсдэлтэй бүсүүд дээр нөхцөл байдал хүндэрвэл хэсэгчлэн арга хэмжээ аваад явна.

Бид нэг хэсэгтээ цар тахалтай зэрэгцэн амьдрахаар болж байна. Тэгэхийн тулд иргэд аж, ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах дүрэм, журмыг сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай. Харин нийслэл, дүүргийн удирдлагууд хяналт, шалгалт гээд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалж болохгүй. Хүнд нөхцөлд арга зүйн зөвлөгөө өгөөд төрийн үүргээ биелүүлэх ёстой. Дэм, дэмэндээ ажиллаж, цар тахлыг даван туулна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15