“Багшийн ёс зүйн дүрэм”-ийг 275 сургуульд байршуулжээ

2021-02-09 2422 0

Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөх, багшийн нэр хүндийг хамгаалахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг хийлгэн Нийслэлийн Боловсролын газартай хамтран  төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулав.

Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгнээс шан харамж авах, сурагч эцэг эхчүүдэд хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүйгээр ном сурах бичиг худалдан борлуулахыг таслан зогсоох зэргээр боловсролын салбар дахь авлигын асуудлыг багшийн ёс зүйн төлөвшлөөс эхлүүлэх нь үр дүнтэй юм.

“Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд түгээн байршуулж, авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааг боловсролын анхан шатны салбар нэгжүүдэд хүргэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: АТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10