Асрагчаас ажлын гараагаа эхэлсэн Б.Бямбадорж НЭМГ-ын даргаар томилогджээ

2021-02-08 1141 0

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авчээ.

Б.Бямбадорж нь хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.

-1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 

-1995 онд Анагаах ухааны их сургууль, 

-2002 онд Удирдлагын академи, 

-2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 

-2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Орос, англи хэлний мэдлэгтэй.  

-1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 

-1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 

-1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 

-1999-2018 онд Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал,

-2018 оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөх,

-2019 оны нэгдүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр эхэлж буй элсэлтийн шалгалтад нийт 49 014 шалгуулагч бүртгүүлжээ

2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн элсэлтийн шалгалтад нийт 49

2026-06-25

Сансрын И-Март худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хороо И-Март худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуу

2026-06-25

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23