Энэ сарын 6-21-нд хатуу, 22-оос хэсэгчилсэн хөл хорио тогтоох шаардлагатай

2021-02-01 713 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллалаа.

УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 6-21-ний хооронд буюу 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох нь өвчнийг хяналтдаа авах сүүлийн боломж гэдгийг анхаарууллаа.

Хөл хориог тогтоохгүй бол гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар шинээр бүртгэгдэх халдварын тоо 4500-д хүрнэ. Харин хөл хориог тогтоовол өвчнийг гурав дахин бууруулах боломжтой гэж үзжээ.

МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих судалгааны дүнг танилцуулав.

  • Хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулсан хатуу хөл хорио тогтоох
  • Хоёрдугаар сарын 22-оос халдварын тархалт зогстол хэсэгчилсэн хөл хорио тогтоох шаардлагатайг онцлов.

Тэрбээр “Энэ бол өвчнийг хяналтдаа авах сүүлийн боломж. Хавар дулаараад, хүний хөдөлгөөн ихсэхээр хяналтаасаа алдана. Өвчнийг богино хугацаанд барьж авах тусам эдийн засаг төдий чинээ хурдан сэргэнэ” гэв.

Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шийдвэрийг эрдэмтэн судлаачдынхаа судалгаан дээр суурилж гаргах ёстой. Бид нөхцөл байдалд огт автаж болохгүй. Сар шинийн үеэр хэдэн өдөр хөл хорио тогтоох менежмент одоо гарчихсан байх ёстой. Хүмүүсийн хөдөлгөөнийг тооцоолчихсон байх ёстой. Цар тахал эдийн засаг хоёр бол нэг зүйл. Таны саналтай Шадар сайд танилцана. Шинжлэх ухаанч байя” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04