Л.Оюун-Эрдэнэ “Рио тинто”-той хамтарч “тэмцэх” саналыг босоо Ганбаатарт хүргүүлжээ

2021-01-26 1006 0

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв талбайд суулт зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх болон дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч  Л.Оюун-Эрдэнэ нар С.Ганбаатар гишүүнтэй Оюу толгойн гэрээг монголчуудад ашигтай болгож сайжруулах тал дээр хамтарч ажиллах саналыг хүргүүлсэн гэдгийг уламжилжээ.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс,

– Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах

– 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг бүрмөсөн өөрчлөх шаардлагуудыг тавьж байгаа юм.

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын Засгийн газраас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг цуцална гэдгээ мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулагчид нэлээн цочирдсон байдалтай хүлээж авсан гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

С.Ганбаатар гишүүний зүгээс нэгдүгээр сарын 31-ний дотор олон улсын шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагыг тавьж буй. Үүнд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай маргаан байхгүй байна.

Засгийн газраас Оюу толгойд нийт нэг их наяд төгрөгийн татварын актыг тавьсан. Оюу толгойн тал арбитрын шүүхэд хандаад байгаа. Үүнд энэ оны хоёрдугаар сарын 21-ний дотор тайлбар өгөх ёстой” хэмээн хариулсан юм.

Саналын хариуд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах нэхэмжлэлийг олон улсын шүүхэд хүргүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй болохоо мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10