Т.Ням-Очир: Танхимын сургалт 03.01-ээс эхлэх үү, 02.15-аас уу гэдгийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэр гарсны дараа мэдээлнэ

2021-01-26 1881 3

БШУЯ-ны Бага, Дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир мэдээлэл хийлээ. 

2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ба цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж хичээлийг цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар болжээ. 

О.Ням-Очир “Ковид-19 цар тахлын тархалт, нөхцөл байдлыг харгалзан хоёр, гуравдугаар сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна.

Мөн ойрын цаг агаарын нөхцөл байдал их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал тул уг шийдвэрийг гаргасан. 

Түүнчлэн, өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа ба цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхдүүд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. 

Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан ба танхимаар эхлүүлэхийг 16 хувь нь дэмжиж, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлээч гэсэн нь 20 хувь гээд нийт хүүхдүүдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн.

Тиймээс БШУЯ-аас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-ээс зайн сургалтаар эхлүүлнэ. 

Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-ээс байх уу, хоёрдугаар сарын 15-аас уу гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хичээл сургууль эхлэх нь их эрсдэлтэй шүүдээ. Үр хүүхдээ эрсдэлд оруулмааргүй байна. Теле хичээлээ өнгөрсөн жилийнх шиг чанартай бэлтгэхэд л анхаарвал сайн даа. Харин багш бүр өөрсдөө хичээл бэлтгэж хүүхдүүдэд ачаалал нэмэхгүй байхыг анхаарах ёстой. 

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01