Т.Ням-Очир: Танхимын сургалт 03.01-ээс эхлэх үү, 02.15-аас уу гэдгийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэр гарсны дараа мэдээлнэ

2021-01-26 1822 3

БШУЯ-ны Бага, Дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир мэдээлэл хийлээ. 

2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ба цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж хичээлийг цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар болжээ. 

О.Ням-Очир “Ковид-19 цар тахлын тархалт, нөхцөл байдлыг харгалзан хоёр, гуравдугаар сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна.

Мөн ойрын цаг агаарын нөхцөл байдал их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал тул уг шийдвэрийг гаргасан. 

Түүнчлэн, өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа ба цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхдүүд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. 

Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан ба танхимаар эхлүүлэхийг 16 хувь нь дэмжиж, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлээч гэсэн нь 20 хувь гээд нийт хүүхдүүдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн.

Тиймээс БШУЯ-аас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-ээс зайн сургалтаар эхлүүлнэ. 

Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-ээс байх уу, хоёрдугаар сарын 15-аас уу гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хичээл сургууль эхлэх нь их эрсдэлтэй шүүдээ. Үр хүүхдээ эрсдэлд оруулмааргүй байна. Теле хичээлээ өнгөрсөн жилийнх шиг чанартай бэлтгэхэд л анхаарвал сайн даа. Харин багш бүр өөрсдөө хичээл бэлтгэж хүүхдүүдэд ачаалал нэмэхгүй байхыг анхаарах ёстой. 

Холбоотой мэдээ

Танилц: МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болж, танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдаж

2024-11-29

Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмснээр “Приус”-ын эзэн 208 мянган төгрөг төлнө

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэг

2024-11-28

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас  саатуулжээ

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр болно. Монголын Үндэсний Худал

2024-11-28