Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-аас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан

2025-10-22 1947 8

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Сүүлийн үед бид шатахууны  зохиомол хомсдолтой нүүр тулгараад байна. Улаанбаатар хотод ердийн үед өдөрт 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд 1800 тонн шатахуун нийлүүлээд байхад дараалал үүсээд байна. Өдөртөө 20-30 литр бензин аваад өдрийнхөө ажлыг залгуулаад явдаг байсан хүмүүс одоо шатахууны саваа бүтэн дүүргээд 50,60,100 литрээр нь аваад байгаа учраас хэрэглээ хоёр дахин өссөн.

Манай нийт хэрэглээний 92 хувийг дангаар хангадаг ОХУ-ын нефть боловсруулах 22 үйлдвэрт геополитикийн асуудлаас болоод эвдрэл гэмтэл үүсжээ. Улсын нийт хүчин чадлын 30-40 хувь нь доголдсон гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор ОХУ он дуустал АИ92 автобензинд хязгаарлалт тогтоосон. 10 дугаар сард 58 тонн AИ92 шатахууныг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас авахаар гэрээ хэлцэл хийсэн.

АИ92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол нь иргэдэд сандарч тэвдэлгүй, автомашины шатахууны саваа бүтэн дүүргэлгүй, ердийн хэрэглээгээр авахыг уриалж байна” гэв.

Мөн “БНХАУ-аас бид сард 3000 гаруй тонн Евро5 стандартын АИ92 шатахуун авдаг. Энэ сард 7000 тонныг авахаар захиалсан. Гэвч шатахууны шокоос болж хүрэлцэхгүй болж байгаа учраас 14.000 тонныг авахаар манай яамныхан БНХАУ-д ажиллаж байна. Би өнөөдөр ОХУ-ын Элчин сайдтай уулзана.

Бензин бол тасрахгүй. Хамгийн гол нь хэрэглээгээ хэвийн хэмжээндээ байлгахыг л уриалъя. Шатахууны импорт хэвийн хэрэглээний түвшинд үргэлжилж байгаа. Бүгд оочерлож байгаад л машиныхаа шатахууны савыг автоматаар дүүргээд байвал нөхцөл байдлыг тогтворжуулахад хугацаа орох нь.

Улирлын шилжилттэй холбоотойгоор шатахууны нийлүүлэлтийн шок жил бүр болдог. Бид энэ долоо хоногтоо багтаад нөхцөл байдал хэвийн болно гэсэн хүлээлттэй байна. Хэвийн хэрэглээгээрээ шатахуун авбал өнөө, маргаашгүй л тогтворжих гээд байгаа юм. Оочерлох, байгаа дээр нь авах гэж дайрч байгаагаас болж хэрэглээ эрс өсчихөөд байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл нэг машинд олгох шатахуунд норм тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл бүгдэд хүртээх ёстой шүү дээ” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15