Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр хэт олон хичээлтэй болж, сургалт академик шинжтэй болсон.
Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны иргэдэд шаардагдаж буй ур чадваруудыг олгохын тулд тэр болгонд нь тохирсон хичээл шинээр оруулж ирэх хандлагатай болж байна. Угтаа бол үндсэн хичээл бүрээр суралцах явцдаа олж авах чадварууд юм. Иймээс багшийг чадваржуулахад онцгой анхаарах шаардлагатай. Зөвхөн хөтөлбөр, арга зүйн бодлого дээр анхаарлаа төвлөрүүлснээс түүний хэрэгжилт орхигдсон. Ялангуяа гол хэрэгжүүлэгч болох багшийн мэдлэг, ур чадварыг тогтвортой дээшлүүлэх, ажиллах бололцоог хангах, сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сурагчийн үнэлгээний асуудал орхигдсон гэж байлаа.
Хөтөлбөрийн бодлого сул, хөтөлбөрийн шинэчлэлийг бэлтгэлгүй хийдэг бөгөөд зарим хичээлүүдийг улстөрчид болон тодорхой сонирхлын бүлгүүдийн шахалт, захиалгаар судалгааны үндэслэлгүйгээр хөтөлбөрт оруулснаар сурагчдын ачааллыг хэтрүүлэн, зайлшгүй судлах шаардлагатай хичээлийн судлах цагийг багасгасаар байна. Зарим хичээлүүдийг нэгдмэл агуулгатай болгож, интеграцчилах замаар сурагчдын ачааллыг багасгах арга замыг хайх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрөөр судлагдахууны тоо I-III ангид 7, IV-V ангид 10 хичээл, VI-IX- ангид 15-17 хичээл, Х-ХII ангид 16 хичээл судалж байна. Яамны зүгээс хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд 2022 онд сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг баталж цаашид сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, багшаа бэлтгэх, сурах бичгээ шинээр боловсруулах, шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.
Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгууллаа.
Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа 50-64 хувийг сурч чадаагүй байна.
Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсон сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү үнэлгээгээр хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай байна. Цаашид үндэсний түвшинд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2удаа зохион байгуулахаар боллоо. Монгол хэл бичгийн шалгалтыг 3, гүйцэтгэлийн үнэлгээг 2 удаа, боловсролын чанарын үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг тоггмол гүйцэтгэж байх тогтолцоонд шилжиж байна. Монгол Улс анх удаа 2022 онд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болох PISA-д хамрагдана гэв.
Салбарын сайд мэдээллийнхээ төгсгөлд сурах бичгийн агуулгын судалгааны талаар товч мэдээллэсэн. Сурах бичгийн агуулгын судалгааг 33 нэр төрлийн 174 сурах бичигт анх удаа хийж гүйцэтгэснийг дурдаад энэхүү судалгаагаар сурах бичиг, түүний дагалдах багцын (дасгалын ном, багшийн ном, хэрэглэгдэхүүн) өнөөгийн хөгжлийн төлөв байдалд дүгнэлт хийж, цаашид сурах бичгийн талаарх үзэл баримтлал, баримтлах бодлого, стандарт, үнэлгээний үндсэн асуудлуудыг нээн илрүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсныг онцолсон. Хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд сурах бичгийг шинэчлэн сайжруулах бөгөөд цаашид дараах ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд, сурах бичиг судлалыг хөгжүүлэх, сурах бичигт тавих стандартын шаардлагыг шинэчлэх, шинээр боловсруулсан сурах бичгийг тодорхой хугацаанд туршсаны үндсэн дээр сайжруулж, нийтээр хэрэглэх, сурах бичгийн агуулгыг боловсролын түвшин, хичээл хоорондын залгамж холбоог хангах, танин мэдэхүйн дээд эрэмбийн даалгаврыг түлхүү оруулах, үндэсний ёс заншил, өв уламжлал, үндэстэн, ястны онцлог, үнэт зүйлсийг танин мэдэх агуулгыг хичээлийн онцлогтойгоор тусгах шаардлагатайг сайд мэдээлэлдээ онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 cэтгэгдэлтэй
Хичээлийн агуулгаа багасгах хэрэгтэй.БМДИ ээс явуулж буй сургалтууд нөхцөл байдалд огт нийцэхгүй байгаа учир хэрэгждэггүй юм Сайдын бодлогыг дэмжиж байна.Гэхдээ эхлээд сургалтын агуулгадаа шинжилгээ хиймээр байна
Тм шүү
Математик сургалтын ОНОЛ-АРГА ЗҮЙГ ЦЭГЦЭЛЖ АНХАН ШАТНЫ МЭДЛЭЭГЭЭСЭЭ ДУНД ШАТНЫ МЭДЛЭГ НЬ УРГАН ГАРЧ ХҮНИЙ ХҮЛЭЭН АВАХ ДОТООД МӨН ЧАНАРТ ХҮРТЭЛ НЬ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОХ БОЛОМЖ БҮРДСЭН БАЙГАА. Сайдтай нэг уулзах боломж гарсан ч эмнэлэгт хэвтээд амжаагүй. ДАХИН УУЛЗАХ БОЛОМЖ ОЛДООГҮЙ БАЙГАА. НЭГ ТОМООХОН СУРГУУЛИЙН БАГШ, ЭЦЭГ ЭХ ЗӨВЛӨЛДӨН НАДТАЙ ХОЛБОГДОЖ МИНИЙ ЧИГЛҮҮЛГЭЭР ЯВБАЛ ЯМАР ХӨТӨЛБӨР БАЙСАН ХАМШЛАХГҮЙГЭЭР ЗӨВ ЦЭГЦТЭЙ ҮР ДҮНД ХҮРЭХ БОЛОМЖ БАЙГААГ ХАА ХААНАА АНХААРНА УУ?
*Харшлахгүйгээр
Багш нар дэндүү их ачаалалтай ажиллаж байна. Сурагчдын 3 жилийн хоцрогдлыг арилгах гэж ядаж бхад шалгалт, шалгалт … Энэ олон хэрэггүй үр өгөөжгүй шалгалтуудаа болимоор юм аа.
Цөөлөх хэрэгтэй олон хичээл үзүүлэх нэрийдлээр адилхан агуулгатай номнууд хэвлэж мөнгө л олох арга шиг л санагдаад байгаан. Жишээ нь Хүн нийгэм,иргэний ёс зүй гэдэг 2 хичээл доторх агуулга адилхан байгаан. Зураг,дууны ном гэд байна сургууль нь ер ашигладаггүй хэрэггүй хичээлээ багасгаж зарим нэгийг нь нэгтгэх хэрэгтэй
Хүүхдүүдийг анхаарлаа төвлөрүүлж гар утсаараа олон цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байгааг ойлгуулах арга хэмжээ сургалт улс даяар зохион байгуулах хэрэгтэй. Ялангуа хөдөө орон нутагт! Технологийн эрин зуунд Мэдээллийн технологийн хичээлийн цагийг нь нэмж өгөх хэрэгтэй!
Одоо сургалтын агуулга, чанарын асуудлыг боловсронгуй болгохгүй бол залуу үе залхаж бна. Хэрэгцээт мэдлэг өгөх. Амьдралд ойр, асуудлаа шийдэж чаддаг, эрх үүргээ мэддэг болгох. Ёс зүйтэй багш нарыг ажиллуулах. Бага ангийн багшийн ачааллыг тэнцүүлэх, сурах бичгийн агуулгыг сайжруулах, эх хэл, уран зохиолын хичээлийн чанарыг дээшлүүлэх гээд олон асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх нь чухалтай .
Хичээлийн агуулга багасгах хичээл хоорондын интеграци сайн ашиглах хэрэгтэй.дунд анги 7р цаггүй болгох хэрэгтэй бнаа
Олон санаанд солонгорсон хүүхдүүд Нэг бодлого нь 40 минутад багтаж бодолт хийж дуусахаараа бодлого ч байна
Багш болохын тулд хүнээс дээд хүн чанартай мэдлэг чадвар сайтай маш оюунлаг эрүүл чийрэг байх ёстой Багшийн цалинг сайн нэмээчээ Ийм цалинтай багш яаж хичээлээ сайн заах вэ?
Би мэрэгжлиин хүн биш хөндлөнгөөс харахад 1-5 м/хэл гэхэд ардын уран зохиолч болгох гэж байгаа юм шиг заана.5аа төгсөхдөө энгиин өгүүлбэрээ ч мэдэхгүй төгсөнө.
Бусад улс оРнууд EБС-ийн хичээлийн агуулгын интeграцаа аль эрт хийж дуусаад одоо арга зүйн интeграцаа хийж байна. Бид агуулгын интeграцаа яаралтай хийж 7 хоногт орох хичээлийн тоог багасгая гэж мөн ч олон удаа хэлсэн дээ.
Сурах бичгийн агуулга их чухалаа, чадвартай багш , алсын бодолтой удирдлага, үр хүүхдээ эрдэм ном сургах хүсэлтэй аав ээжүүдийн зүтгэл их чухал даа
Амармаар байна😭 хэтэрхий их шалгалт авч байна
Хичээлийн агуулга нь маш их байдаг агуулгыг багасгах эсвэл цагийг нь нэмэх ялангуяа математик физик монгол хэл үндэсний бичиг хими гээд гэтэл Англи хэл бусад хичээлээс илүү цагтай байдаг сонин Бусад хичээлийн зарчимыг хасах хэрэгтэй Хасахдаа гол нь суурь бүрэн аль хөтөлбөрт нь үзэх гэдгийг нь зохицуулалт хийх хэрэгтэй
Сургалтын менежер гэх хүмүүсийг захирал томилдог. Үүнийг болиулах хэрэгтэй байна. Заавар зөвлөгөө өгч чадахгүй, дэндүү дураараа, багш нарыг загнасан, элдэв янзаар хэлсэн, нэг л их сүржин хүүхнүүд байх юм. /Багшийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлдэггүй, бүдүүлэг хүмүүс байх тул хүүхнүүд гэлээ шүү/. Хөөрхий залуу охид аргагүйн эрхэнд л тэвчиж байх шиг байна.
Ийм байхад анги дэвших болон төгсөх шалгалтыг авахдаа уян зөөлөн, суралцагчдаа бодсон хандлагатай авах хэрэгтэй шүү
Агуулгаа эргэж харах хэрэгтэй. Хичээлийн 1 цаг тутамд шинэ сэдэв. Түүнийг бататгах давтах цаг хэрэгтэй. Хүүхэд 40 минутад ойлгож авсан ч дахин бататгах цаг хэрэгтэй. Бас багш бэлтгэх ажлыг анхаарах цаг болсон байна. Бодлого бодож чадахгүй залуу багш нар мэр сэр байгаа.
Боловсролыг шинэчлэхийн тулд багшаа чанаржуул.Сурагчдыг жилд хичнээн удаа үнэлээд ч нэмэргүй.Дүн бодит биш, дандаа худлаа үнэлдэг юмаа.12-р анги төгсөгчид ангиараа “А” үнэлгээтэй төгсдөг болоод удаж байна.Ийм юм гэж байх уу?
Huuchin 10 jileer ni tugsgudug bolgochihvol ergeed hevendee oroh bh da, haaya haayaa ene said gaigui yum heochiheed bgaa haragdah yum, yag ajildaa handah handlaga ni yum bol, yu ch gesen amjilt